Сонгины шүүс нь үс уналтыг зогсоож сэвх нөсөө толбыг арилгах шидтэй

Сонгины шүүс нь үс уналт, үс шингэрэлтэнд хамгийн шилдэг байгалийн бүтээгдэхүүн юм. Сонгинод агуулагдах хүхэр нь цусны эргэлтийг сайжруулж үсний угийг цэвэрлэж үсийг хурдан ургуулдаг байна.

Үсний уналт, шингэрэлтийг зогсоох эмчилгээний маск

-1 ширхэг сонгино
-Зөгийн бал
Хутга
Блендэр
Сав
1. Сонгиноо хальслаад хэрчиж блендэрдэнэ.

2. Блендэртсэн сонгиноо шүүсэн нь дээр хийж дээрээ нь халбагаар даран шүүсийг шахаж авна.

3. Сонгины шүүсэн дээрээ 1, 2 цайны халбага зөгийн бал хийж хутгана.

Хэрхэн хэрэглэх вэ

Халзарсан хэсэг болон хуйхандаа нэлэнхийд нь түрхээд массажлана.
Шүршүүрийн малгай юм уу уут углан унтсан ч болно 30 минут болгосон ч болно.
Өглөө нь үсээ бүлээн усаар угаана.
Өөрийн сэтгэлд хүрэх хүртлээ энэхүү аргыг 2-3 сарын турш тасралтгүй хэрэглээрэй.

Нэмэлт:

Блендэр байхгүй бол сонгиноо жижиглэн хэрчээд шүүсийг нь шахан авч болно. Шүүс шахагчаар шахаж авсан ч болно.

Сонгины үнэрийг дарахыг тулд сарнайн ус, лимоны шүүс нэмж болно.

Гоо сайханд сонгиныг сэвх толбо, насжилтын бор толбыг арилгах, гуужуулах, үхэжсэн эдийг арилгах зэрэгт хэрэглэдэг.

Сонгино нь таны цусыг цэвэрлэж, арьсны асуудал үүсэхээс зайлсхийхэд тань тусална.
Мөн антиоксидонт болон витамин А, витамин C, витамин E-гээр баялаг.
Сонгино нь байгалийн бактерийн эсрэг, халдварын болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир батгыг эдгээжбактерыг үүсгэгч бусад бохирдлын дарангуйлдаг.
Сонгинд агуулагддаг витамин нь цэвэр, өнгөлөг арьсыг бэлэглэнэ.

Сонгиныг гоо сайханд хэрхэн хэрэглэх вэ?

Сонгино идэх нь арьсыг дотроос нь эрүүл болгодог.

Түүхийн сонгиныг жимс юм уу шинэхэн ногоотой салатанд хийж ид

Сонгиноо хэт их болгож идэх хэрэггүй, бүх шим тэжээлийг нь устгах аюултай.

Сонгиныг нүүрэндээ түрхэх

Хөгшрөлтөөс сэргийлэх

Шинэхэн дунд зэргийн сонгиныг жижиглэн хэрчээд шүүсийг нь шахаж авна. Жижиг хөвөнд шингээн нүүрэндээ түрхээрэй. Энэ нь арьсан дахь цусны эргэлийг нэмэгдүүлж арьсыг үрчлээгүй, залуухан, чанга болгодог байна.

Батганд

Шинэхэн сонгины шүүсээр нүүрэндээ массаж хийн батганаасаа салж болно. 1 цайны халбага сонгины шүүс, 1 цайны халбага оливийн тос эсвэл самрын тосыг хооронд нь сайтар холиод нүүрэндээ түрхэнэ. 15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлээрэй.

Нөсөө толбо арилгах

Сонгинд агуулагдах витамин C-ны бүрэлдэхүүн хэсэг арьсан дээрх харь бор нөсөө толбо, яр шархыг арилгах гол орц юм.

1 цайны халбага шинэхэн сонгины шүүс, 1 цайны халбага тараг, 4-5 дусал лавандын тосыг хооронд нь сайтар холиод хурууныхаа өндгөөр массаж хийнэ.
1 цайны халбага шинэхэн лимоны шүүс, 2 цайны халбага шинэ сонгины шүүсийг сайтар холиод хөвөнд шингээн нүүрээ арчина. 10-15 минутын дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
1 чимх нунтаг турмерик, 1 цайны халбага шинэхэн сонгины шүүсийг сайтар холиод нүүрэндээ массаж хийнэ. Өдөр бүр хийгээрэй.
Арьс цайруулах

Шинэхэн сонгины ачаар өнгөө алдаж гундсан арьснаас маш амархан салж болно.

2 цайны халбага сонгины шүүс, 1 цайны халбага эрдэнэ шишийн гурил, 1 цайны халбага сүү, 1 цайны халбага нунтаг задийг хооронд нь сайтар холин нүүрэндээ түрхээд 15 минутын дараа угааж цэвэрлэнэ. яндекс

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …