Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 10, 11-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ.
2018 оны 06-р сарын 10-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи секундэд 6-9 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2018 оны 06 дугаар сарын 11-нээс 06 дугаар сарын 15-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Салхи 11,12-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж, Халх, Улз голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүхэн байна.