УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан, Нийслэлийн ИТХ-ын2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ын дагуу эхний ээлжийн 12 байршилд төсөл хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжүүлэхээр иргэдийн дэмжлэгтэйгээр сонгогдсон аж ахуйн нэгж тухайн газар нутаг дээр амьдарч буй иргэдтэй харилцан тохиролцож, газар чөлөөлөх ажил явагдаж байна. Иргэд, тухайн аж ахуйн нэгжээс санал болгож буй амины тохилог сууцанд орох, газраа үнэ тохирч худалдах, энгийн орон сууцанд 1-4 өрөө байранд орохоос сонгож хамтын ажиллагааны 3 талт гэрээ хийж байгаа юм. Харин газраа чөлөөлж энгийн орон сууц, амины тохилог сууцанд орохоор тохиролцсон бол орон сууцанд орох хүртэл амьдрах түр байрны түрээсийн төлбөрийг тухайн аж ахуйн нэгж хариуцан төлөх зарчмаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороонд хэрэгжиж буй төслийн явц хэрхэн үргэлжилж байгаа талаар танилцуулъя.
– Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хороо буюу “Ханын материал” орчмын 72 га талбайд төсөл хэрэгжүүлж буй “Хера холдинг” ХХК эхний ээлжинд 38,8 га газрыг барилгажуулахааро төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоогоор 8 айлын газрыг чөлөөлж, барилгын хашаа барин, 120 орчим рейсээр 3500 тн орчим хог хаягдал зайлуулжээ. Өнөөдрийн байдлаар төслийн ажил зогссон байгаа бөгөөд тус компанийн талбай дээр “9 Талт оргил констракшн” ХХК дэд бүтцийн ажил гүйцэтгэхээр 2013 оны 7-р сард гэрээ байгуулж, инженерийн шугамын ажил хийж байгаа юм байна. Үүнээс шалтгаалан барилгын ажил эхлэлгүй, удааширч, холбогдох удирдлагуудадалбан бичиг хүргүүлжээ.
– Чингэлтэй дүүргийн 13, 15-р хороо, “Хайлааст”-ын 72-р сургууль орчмын дахин төлөвлөлт, 15 га талбайд “Асар Өргөө”, “Буурал сутай” ХХК-иуд төсөл хэрэгжүүлж байна. Эхний ээлжийн 30 айлын орон сууцыг 2014 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар суурийн цутгасан талбайн ус зайлуулалт хийгдсэн, дэд бүтэц, төсөлтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэж байна. Барилгын суурийн ул бетон цутгасан байгаа бөгөөд“Дэд бүтэц төсөл” нарийвчилсан зургийгбаталсны дараа дараагийн ажлууд хийгдэнэ.
– Баянзүрх дүүргийн 8, 16-р хороо БХИС орчмын 30,3 га талбайд “Баганат өргөө” ХХК төсөл хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд 320 айлын орон сууцыг 2014 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 310-р цэргийн ангийн постыг шилжүүлэн барьж дууссан бөгөөд гадна тохижилт болон зам талбайн ажил хийгдэж байгаа. Барилгын материал таталт бүрэн хийгдсэн бөгөөд 2 айлын газрыг шинээр чөлөөлжээ.
Мөн БЗД-ийн 8, 16-р хороо БХИС орчмын дахин төлөвлөлтөд “Гангар инвест” ХХК 20,1 га талбайд төсөл хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд 480 айлын орон сууцыг 2014 оны 4-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар барилгын суурийн ажил хийгдэж, шинээр 13 ширхэг 3 талт гэрээ байгуулан, гэрчилгээ бичиг баримтуудыг хүлээлгэж өгчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.