Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хаалаа

Замын цагдаагийн урд гүүрэн гарц баригдаж байгаатай холбоотойгоор 2018 оны зургаадугаар сарын 11-ний өдөр буюу Даваа гарагийн 05:00 цагаас эхлэн Сүхбаатар дүүргийн 1-р хороо Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Иймд хөдөлгөөнд оролцогч иргэн та Энхтайваны өргөн чөлөө, Нарны Зам, Юнескогийн гудамж буюу Буянгийн замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Шинээр баригдаж буй гүүрийн А рампын тулгуурт орсон дулаан, цэвэр усны шугам шилжүүлгийн ажил, гүүрийн трасст орсон 10 кВ-ын цахилгааны шугамуудыг шилжүүлэхтэй холбогдуулан Дунд гол дээгүүр таван цэгт тулгуурыг угсрах, Нарны замаас Дамдинсүрэнгийн гудамжны уулзвар хүртэлх хэсгийн цахилгаан, холбооны шугамын шилжүүлэг, дулааны шугамын нэвтрэх сувгийн L хэсгийн бетон цутгалтын ажил хийгдээд байгаа юм.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …