Дээдсийн хүүхэн Ким Кардашьян өөрийн шүтэн бишрэгчдэд гэр бүлийнхээ гишүүдийн зургийг байнга үзүүлдэг билээ. Энэ удаа алдартай бүсгүй дөрвөн настай Норт охин, хоёр настай Сэйнт хүү, дөрвөн сартай Чикаго охинтойгоо авахуулсан гэрэл зургаа инстаграм дахь өөрийн хуудсан дээр байршуулжээ.
Гэрэл зургийн дор тэрбээр “Сайн сайхан амьдралд тавтай морил” хэмээн бичжээ. Үүний өмнөхөн Ким өөрийн нөхөр Канье Уэст, Чикаго охин нарын онгоцон дотор авахуулсан гэрэл зургийг цахим сүлжээнд тавьсан юм.