Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ву 43 нас хүрлээ

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Вугийн төрсөн өдөр энэ сарын 11-нд тохиожээ. Тэрээр 1975 оны зургадугаар сарын 11-нд Өмнөд Солонгосын Пажу хотод мэндэлжээ. Жүжигчин Чой Жи Вугийн бүтээсэн хамгийн алдартай дүр бол КВS телевизийн “Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат ” кино юм. Чой Жи Ву өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд кинонд бус амьдрал дээрээ жинхэнээсээ нөхөрт гарч хуримаа хийн шүтэн бишрэгчдийнхээ санааг амраасан билээ.

Гэрлэлтийнхээ талаар фэнүүддээ “Бид зөвхөн ойр дотно гэр бүлийн гишүүдтэй хуримын ёслол хийсэн. Би хайртай хүнтэйгээ аз жаргалтай гэр бүл болж, бие биенээ хүндэтгэх болно. Нөхөр маань олны танил биш учраас болгоомжтой байхыг хүсч байна. Та бүхнийг ойлгож, адислан гэдэгт итгэж байна” гэсэн захидал бичжээ.

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …