С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргалаа

Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  боллоо.

 Шүүхээс прокурорын хүсэлтийг хангаж буюу хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ шийдвэр гаргалаа.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ санал ирүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …