МУГТ Э.Бадар-Ууган Асашёорюү Д.Дагвадорж аваргад хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Э.Бадар-Ууган өнөөдөр Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадоржид хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр Асаршёорюү аваргад дотор талдаа аваргын ид барилдаж явсан үеийн дүр бүхий сийлбэртэй, ёроолд нь 68-ын тоог луугаар ороон чимэглэсэн, цагаан идээтэй мөнгөн аяга, боксын “алтлаг” бээлий бэлэглэсэн байна.

Энэ талаар Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа “Олимпийн аварга маань хүндэтгэл үзүүллээ. Олон жилийн өмнө Бадгаа, Азаа хоёрыгоо нэгэн хүнтэй танилцуулж, ажил үйлсийг нь дэмжсэн юм аа. Ухаантай дүүдээ ажил, амьдралын өндөр амжилт хүсье!” хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …