Хөөрхөн Алия жүжигчин Г.Эрдэнэбилэгийн шинэ кинонд дүр бүтээнэ

Өнгөрсөн хоёрдугаар сард Жү жицүгээр хичээллэдэг охины зураг цахим сүлжээнд тархаж олон залуучуудын зүрхийг гижигдсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл түүнийг Алия Байбусинова гэдэг бөгөөд тэрбээр 21 настай бөгөөд Казахстаны Астанад амьдардаг аж. Тэрбээр жүдо, жиү-жицү бөхөөр хичээллэдэг бөгөөд эхэндээ сонирхогчийн түвшинд хичээллэж байсан бол яваандаа энэ нь түүний хобби болжээ.Хөөрхөн Алия Байбусинова жүдо, жиү-жицүгээр хичээллэхийнхээ хажуугаар жүжиглэх авьяастай гэнэ.

Түүнд жүжигчин, найруулагч, продюсер Г.Эрдэнэбилэг өөрийн найруулан хийж буй “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” уран сайхны кинондоо тоглох саналыг тавьсан байна. Алия Байбусинова жүжигчин Г. Эрдэнэбилэгийн саналыг зөвшөөрсөн гэнэ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …