Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна.
Зөвлөлдөх санал асуулга бол ардчилсан тогтолцооны дэвшилтэт хувилбар бөгөөд аливаа нэг асуудлын шийдлийг тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдийн саналд үндэслэн шийдвэрлэх явдал юм. Нэг дэх үеийн санал асуулгыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулсан бол хоёр дахь шатыг ирэх бямба гарагт Налайх дүүрэгт зохион байгуулах юм.
Санал зохион байгуулах ажлын хэсгээс зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь хэлэлцүүлэгт ажиллах мэргэжлийн судлаач, чиглүүлэгч нар зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх санал асуулгын хууль, зорилго, ач холбогдлыг танилцуулах сургалтад Зөвлөлдөх санал асуулгын ажлын хэсгийн ахлагч, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, зөвлөлдөх зөвлөлийн дарга, ШУТИС-ийн ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал нар оролцлоо.