Олон нийтийн газар бие зассан албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ 

 

Цахим хуудсаар Д. Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд бие засч буй эрэгтэйн зураг цацагдсан. Уг этгээд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн байжээ. Түүнийг олон нийтийн газар биеэ зөв боловсон авч яваагүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.

Тушаалд “Д.Нэмэхбаяр  нь 2018 оны зургаадугаар сарын 13-ны өдөр олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан үйлдэл нь төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан тул үүрэгт ажлаас нь халсугай” хэмээсэн байна.

 

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …