“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны киноны нээлтийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хийж байсан билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар Н.Онон ажилласан юм.
Тэгвэл ШХАБ-н хүрээнд Чиндао хотод зохион байгуулагдаж буй Олон улсын анхдугаар кино наадамд “Солиот эх”, кино амжилттай оролцож, киногоо Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн түүнчлэн МУГЖ И.Одончимэг “Солиот эх” киноны Номоо-гийн дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ.
Тус наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацад нэр дэвшиж өрсөлдсөн билээ. (Shanghai Cooperation Organization) Film Festival-д Монгол Улсаас “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн киногоор манай Улсын уран бүтээлчид оролцсон юм.