young beautiful hispanic woman in painful expression holding hot water bottle against belly suffering menstrual period pain lying sad on home couch having tummy cramp in female health concept

Сарын тэмдгийн зовиурыг хэрхэн дарах вэ?

Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр ядрах, нуруугаар өвдөх, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг ямар нэг зовиур илэрдэг. Ийм зовиурыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх аргуудыг хүргэе.

Байнгын дасгал сургуулилт: Үргэлж дасгал хийх нь аливаа өвчлөлийг илааршуулдаг эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир зовиурлах нь багасна.

Бүлээн жин: Алчуурыг халуун усанд норгоод мушгина. Дараа нь шарах шүүгээнд нэг минут орчим халаагаад хэвлийн дээрээ тавина. Арьсаа түлэхээс болгоомжлоорой.

Ус уух: Шингэнээр дутагдаж огтхон ч болохгүй. Хэрэв тэгвэл өвдөлт улам л ихсэх учраас байнга цэвэр ус уугаарай.

Йог: Сарын тэмдгийн үеэр йог хийх нь таны өвдөлтийг намжаагаад зогсохгүй, сэтгэл санааг тайвшруулна.

Гаатай цай уух: Өдөрт нэгээс хоёр гаатай цай уух юм уу гаатай чихэр идэж болно. Хүн орхоодойтой бэлдмэл, витамин, эрдэс бодис уух.

Каффейнаас зайлсхий: Кофенд агуулагддаг зарим төрлийн тос нь гэдсийг цочроодог. Мөн кофе, кола, шоколаданд агуулагддаг каффейн нь таны өвчинд нэрмээс л болно.

Бяцхан зөвлөгөө: Биений юм ирсэн өдрүүдэд ойр ойрхон усанд орж, бэлгийн ариун цэврээ сахиж байгаарай. Учир нь элдэв өвчний бактери үржих орчин тэр үеэр илүү их бүрддэг юм.

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …