Нийтийн тээврийн зогсоолуудад хамтарсан үзлэг хийж байна

Иргэдийн шаардлагыг хангасан, соёлтой үйлчилгээг бий болгох, нийтийн эзэмшлийн зогсоол, талбайг зориулалтаар нь ашиглах, кадастрын зураглалд оруулан баталгаажуулах, бүртгэлд бүрэн хамруулах, өөрчлөх, шилжүүлэх шинээр байгуулах, байршлыг оновчтой тогтоох үүднээс Нийтийн Тээврийн газар, нийслэлийн Замын Цагдаагийн газар, нийслэлийн Автозамын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар хамтран “Нийтийн тээврийн зогсоол”-уудад хамтарсан үзлэг, шалгалт хийхээр боллоо.

Шалгалтаар  мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн тээврийн үйлчилгээний автобусны дундын болон эцсийн зогсоолын байршлыг тогтоож, баталгаажуулах юм. Зогсоолын нэгдсэн үзлэгт төвийн  6 дүүрэг, зуслангийн эцсийн болон дундын зогсоолууд хамрагдана. Мөн замын хөдөлгөөнд саад учруулж, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэх үндэслэлээр Замын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шүлжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт ирүүлсэн  саналын дагуу “Олон нийтийн санал асуулга” явуулж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …