Warner Bros кино компанийн хамгийн гаргасан том зөв шийдвэр нь зохиолч J-K Rowling-ын Harry Potter цуврал номыг кино болгох шийдвэр байсан нь лавтай. Ингэснээр энэхүү зохиол Warner Bros кино компани, зохиолч J-K Rowling хоёрыг тэрбум давсан ам.долларын орлого олох замыг нь өргөжүүлсэн шүү дээ. Харин мөнгөний уурхай болоод байсан Harry Potter франчайзаар 2001 – 2010 оны хооронд 7 кино хийсний дараагаар 2011 онд гаргасан Harry Potter and the Deathly Hallows; Part 2 киногаа гаргаж дахин мөнгө хийх боломжгүй болсон юм.
Тэгвэл зохиолч J-K Rowling болон Warner Bros кино компани хоёрын хооронд Harry Potter -р дахин нэг мөнгө хийх санаа төрсөн бололтой. Энэ талаар өмнө нь албан бус мэдээлэл гарч байсан хэдий ч өнгөрөгч 9-р сарын дундуур хийсэн Warner Bros кино компанийн мэдэгдлээр мэдээлэл баталгаажсан юм.
Зохиолч J-K Rowling-ын 2001 онд бичсэн Fantastic Beasts and Where to Find Them (Шидэт амьтад ба тэдний байдаг газар) номноос сэдэвлэн мөн цуврал кинонууд гаргахаар төлөвлөж байна.
Уг кино нь Harry Potter-г төрөхөөс 70 жилийн өмнөх шидтэнүүдийн ертөнцийн талаар болон Newt Scamander-ын тухай өгүүлэх ажээ. Одоогоор Harry-г төрөхөөс 70 жилийн өмнө гэсэн энэ үг л хоёр франчайзийг хооронд нь холбож Harry Potter-н фенүүдийг шинэ киноруугаа татаад байгаа юм. Мэдээж Harry-н фенүүд гэдэг бол шинээр гарах франчайзийн хувьд бэлээхэн зах зээл нь гэсэн үг.
Мөн зохиолч J-K Rowling-ын Quidditch Through the Ages номоор нь Harry-н нисдэг бөмбөгний араас хөөцөлдөж барьдаг Quidditch тоглоомын тухай өгүүлэх ангийг түрүүлж гаргаж магадгүй талаар мэдээлэл гараад байна.
эх сурвалж: урлаг.мн