79-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд энэ сарын 18-ны өдөр 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хэрэг гарсны маргааш буюу зургадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар ажлын хэсэг гаргаж, ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.

Иймээс ажлын хэсгийн энэхүү дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …