Энэ сарын 10-ны өдөр Япон улсын Токио хотноо мэргэжлийн сумо бөхийн жүрёо зиндааны сумоч Сейро А. Өнөболд хуримаа хийж гал голомтоо бадраажээ.
Сейро А.Өнөболдын гэргийг Г. Халиун гэдэг бөгөөд хосууд арван жилээсээ үерхэж эхэлсэн гэнэ. Хосуудын хуримын ёслолд Монголын хүчирхэг сумочдын төлөөлөл болсон Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар оролцжээ.
Хуримын ёслолын үеэр Хакухо М.Даваажаргал Сейро А. Өнөболдын гэргийд хандаж “Хорвоо дээр гурван төрлийн эмэгтэй байдаг. Тэнэг мөртлөө хөөрхөн. Тэнэг мөртлөө тэнэг. Тэнэг мөртлөө ухаантай гэж байдаг. Гэргийд нь захиж хэлэхэд тэнэг мөртлөө ухаантай байгаарай” гэж хошигнон хэлжээ.
Мэргэжлийн сумо бөхийн жүрёо зиндааны сумоч бөх А. Өнөболд 1988 оны наймдугаар сарын 18-ны өдөр Д.Амгаа зааны отгон хүү болж мэндэлжээ.