АН-ын гишүүд ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдоржийг шалгуулахаар АТГ-т хандлаа

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шалгуулахаар АТГ-т хандлаа.

Хуульч Д. Оросоо” Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалт болон Эрүүгийн хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажиллагаа бол ашиг сонирхлыг зөрчилтэй хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь хууль тогтоомжийн тухай хуулийн хэд хэдэн гол заалтыг зөрчсөн, уг хуулийн шаардлагыг огт хангахгүй байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь тодорхой ашиг сонирхлыг зөрчлийн улмаас Хууль тогтоомжийн тухай хуулийг санаатайгаар зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж, энэхүү ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг шалгуулах хүсэлтэй байгаа” гэдгээ илэрхийллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …