“Яг түүн шиг-3” шоуны найм  дахь дугаарын ялагчаар Ч.Очгэрэл тодорлоо

Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны найм  дахь дугаар өчигдөр /2018.06.24/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны найм   дахь дугаарын ялагчаар жүжигчин Ч.Очгэрэл тодорлоо.

Тэрбээр өчигдрийн дугаарт дуучин Dua-Lipa-ын дүр хувирч түүний “New rules”дууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч  ялагч болсон юм.

Жүжигчин Ч.Очгэрэл “Шоуны уран бүтээлчдэдээ талархаж байна. Цаашдаа улам хичээнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


 

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …