Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

2018 оны 06 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуур, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …