22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолын үеэр Их Британий дуучин Робби Уилльямс өөрийн дөрвөн хит дууг дуулсан юм. Дууныхаа зарим хэсэгт ОХУ-ын дуурийн дуучин Аида Гарифуллинатай хамтарч дуулсан юм. Харин энэ үеэр Их Британий под од Робби Уилльямс нэг дууныхаа дундуур камерны өөдөөс дунд хуруугаа гозойлгосон юм. Түүний энэхүү үйлдлийг Их Британий ард иргэдэд зориулагдсан гэж үзсэн. Учир нь түүнийг ДАШТ-ий нээлтэд дуулахаар болсныг Британий ард иргэд шүүмжилж байсан.
Тэгвэл тэрээр энэ сарын 19-ны өдөр Британийн ITV сувгийн “This Morning” хөтөлбөрт оролцох үеэрээ “дунд хуруу” гаргасан үйлдлээ “Би тухайн үед минут хүрэхгүй хугацаанд тоглолтоо дуусгах хүнд асуудалтай тулгараад байсан. Тиймээс би зүгээр л өөртөө нэг минут үлдээд байгааг сануулсан юм” гэж тайлбарлажээ.
Robbie Williams…. any reason for this? pic.twitter.com/hjSHTSrqID
— Harry (@HarryCFC_) June 14, 2018