Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүр орчимд 10 настай охин найзуудын хамтаар усанд живсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 15.33 цагт иржээ. Тодруулбал, Туул голын усанд тоглож байсан 10 настай охин Э нь усанд живсэн бөгөөд түүний цогцсыг өнөөдөр /2018.06.27/ Яармагийн гүүрний орчмоос гарган авчээ.
Сүүлийн өдрүүдэд голын устай холбоотой ослууд цөөнгүй гарч байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Тухайбал,
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
-
Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.