Дархан аваргууд “Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлэгт оролцжээ

Монголын үндэсний олон нийтийн телевиз энэ сарын 27-ны өдөр “Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлгийг бэлтгэжээ.“Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлэгт дархан аваргууд болон холбооны тэргүүн, дэд тэргүүн, бөх сонирхогч нар оролцжээ.

Дархан аварга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Наадмын өмнө болж байгаа энэхүү нэвтрүүлгийн бодлогыг дэмжиж байна. Үндэсний баяр наадмын бөхийн асуудлаар ярилцах гэж байна.

Дархан аварга Х.Баянмөнх “Цаг үеэ олсон нэвтрүүлгийг хийж байгаад талархаж байна. Монголчуудын наадмаа хийчихээд дараа жилийн наадмыг хүлээдэг. Наадмаас наадмын хооронд ярих зүйлтэй байдаг. Бөхчүүдийн талаар жилийн турш ярьдаг. Өнөөдөр хэлэлцүүлэгт оролцох болсонд баяртай байна” гэж ярьжээ.

“Монгол бөх-Монгол наадам” нэвтрүүлэг ирэх Ням гаригт буюу долдугаар сарын 1-ний өдрийн 17:00 цагаас Монголын Үндэсний олон нийтийн телевизээр гарах юм байна.

 

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …