У.Хүрэлсүх: М. Энхболд оо, ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2018.6.28./ үдшийн 23:00 цаг хүртэл хуралдлаа. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн “60 тэрбум”-ын асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахыг өчигдөр 19 гишүүн дэмжсэн. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ талаарх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Бүтэн 5-6 цаг хуралдсаны эцэст МАН-ын бүлгийнхэн уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.Харин энэ хуралдааны үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр “…Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид “60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” гэсэн байна.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн үгийн хариуд “…Би ажлаа зүгээр өгчихгүй ээ” гэжээ. Эндээс үзвэл “60 тэрбум”-аар Нээлттэй сонсгол явуулах асуудлыг ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэж шийдэхээр болсон байна. Мөн МАН-ын дарга нь “60 тэрбум”-ын бичлэгийг үнэн гэж үздэгээ, үүний эсрэг ажиллахаа УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр ийн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: news1.mn

Д.Бат-Очир

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …