“Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  хаалттай үргэлжилж байна.

2017 оны наймдугаар сарын 23-нд гарсан хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2018 оны 1-р сарын 11-ны өдөр болсон.

Уг шүүх хуралдаанаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан юм. Шүүх хурлын танхимын гадаа талийгаач охины ээж охиныхоо зургийг барьж шүүхийн шийдвэрийг хүлээн зогсоож байна. Шүүх хурлын танхимын гадаа Лантуун дохио ТББ болон “Холун хатны үрс” ТББ-ын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр иржээ.

Энэ үеэр Талийгаач охины ээж С.Баясгалан “Бид нар үнэн зөв хариуг хүлээсээр байна. Зөрчлийн хуулиас болж гэмт хэрэгтнүүд сар гаруй гадуур явсан. Тухайн үед гэмт хэрэгтнүүд үгсэн тохиролцсон байх магадлал өндөртэй. Үүнд төр засаг, хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулж энэ хуулиа эргэн нэг хараасай. Хуучин хуулиар тэр харгис алуурчид шоронд хоригдох ёстой байсан. Тэгтэл маргааш нь суллана гэдэг байж боломгүй асуудал. Миний нялх үр харамсалтайгаар эндчихсэн байхад яагаад хуулийн байгууллага чимээгүй суугаад байгаа юм. Хүйтэн сэтгэлтэй алуурчдад хуулийн дээд хэмжээг оноогоосой гэж найдаж сууна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …