“Монголын сайхан бүсгүй” өнөөдөр тодорно

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байна.

Нийгэмд зөв бодол, зөв үйлдэл, зөв хандлагыг уриалах зорилготой тус уралдаан өнөөдөр 18.00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно.

Энэ удаад 100 гаруй охид бүсгүйчүүдээс шалгарч үлдсэн 18 оролцогч титмийн төлөө авьяас чадвар, гоо үзэсгэлэн, оюун ухаанаа сорих юм.

Уралдааныг үзэгчдэд илүү сонирхолтой байлгах зорилгоор хэд, хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Тухайлбал, цагтаа ирсэн үзэгч хамгийн таатай суудалд суух боломжтой бол  эхний 300 үзэгч “Сайхан бүсгүй” хайчилбар зургийн эзэн болно.

алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болох юм.

“Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү, Төрийн шагналт, зураач Үржнээ урлажээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …