“Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолт болно

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын тушаалаар батлан бүх аймаг, нийслэлийн хэмжээнд хүүхдийн урлагийн “Яргуй” бага наадам зохион байгуулагдсан билээ. Энэхүү наадмаас шалгарсан шилдэг уран бүтээлийн нэгдсэн “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 9-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ.

Монгол ардын уламжлал, биет бус өвийг тээж, авьяасаа хөгжүүлж яваа хүүхэд, багачууд, тэдэнтэй ажилладаг багш нарыг дэмжин Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт оруулсан байна.

Үндэсний их баяр наадмын нээлт болох “Монголын хүүхдүүд” хүндэтгэлийн тоглолтод аймаг, нийслэлээс шалгарсан сурагчид шилдэг бүтээлүүдээ толилуулахаар болжээ.

Үүнд:

  1. Бүжгийн төрөлд- 12 аймаг, нийслэлийн 152 хүүхэд, 7 багш
  2. Дууны төрөлд- 9 аймаг, нийслэлийн 73 хүүхэд, 1 багш
  3. Хөгжмийн төрөлд- 7 аймаг, нийслэлийн 65 хүүхэд, 2 багш
  4. Язгуур урлагийн төрөлд-7 аймаг, нийслэлийн 48 хүүхэд, 2 багш
  5. Батлах хамгаалахын Их сургуулийн Цэргийн хөгжмийн сургууль, “Тэмүүжин өрлөг” сургууль, Монгол улсын консерватур, Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны уралдааны тэргүүн байрын эзэд болон улс, олон улсын уралдаан, наадамд түрүүлсэн авъяаслаг багачууд оролцох юм байна.

Энэхүү тоглолтын зохион байгуулагчаар 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборынхон ажиллаж байна. Түүхт ойг тохиолдуулан энэ сарын 16-22-ны өдрүүдэд олон улсын  майхант зуслангийн арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …