АТГ яг ямар учиртай байгууллага юм бэ? Авилгыг илрүүлэх юм уу, нуун дарагдуулах юм уу?
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдын гэрт зочлон ирж буй түүний АМИН НАЙЗУУДЫН сөгдөн байж даргадаа бэлгэ барин мэндчилж буй бичлэг задарсан. Харахад энгийн л найзуудын уулзалт мэт боловч цаана нь асар том найзуудын хуйвалдаан байгаа билээ. 60 тэрбумын гэх бичлэгийг хийсэн Г.Доржзодов бичлэг бүрэн эхээрээ байна гэж мэдэгдсээр байтал АТГ бичлэг бүрэн эхээрээ байхгүй тул энэ нь эвлүүлэг юм гэж мэдэгдэхийн цаана нарийн учир буй.
Төрийн эрхийг зарж борлуулахаар санаархан, төлөвлөгөөгөө ярилцана гэдэг асар том гэмт хэрэг. Түүнчлэн намын дарга хүний хувьд ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл байсан. Гэвч тэрээр УИХ-н даргын зөөлөн суудалдаа тухалсаар, хууль хүчнийхнээр хамгаалуулсаар байна. Ямар сайндаа саяхан болсон бүлгийнхээ хурал дээр Намын дарга У.Хүрэлсүх нь “Чиний 60 тэрбумын хэрэг чинь бодит зүйл. Чи ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өг” гэхэд “Би тийм ч амархан өгчихгүй ээ” гээд маадгар сууж байгаа хүн шүү дээ.
2017 онд 60 тэрбумаар хэрэг нээн 1500 гаруй төрийн албан хаагчдаас мэдүүлэг авсан гэж байгаа. Гэвч тус мэдүүлэг авах албаныхан дунд түүний албан тушаалаа урвуулан томилсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Бат гэж хүн байлаа. Энэ хүн түүний эгчийн охины нөхөр, мөн түүний хүү Э.Анарын багын найз. Ураг төрлийн хүнээрээ өөрийгөө шалгах ажиллагааг удирдуулахаар “60 тэрбумын хэрэг” яаж илрэх билээ дээ.
Зургийн баруун гар талаас хоёр дахь М.Энхболдын хүү Э.Анарын багын найз ЗТХЯ-ы Бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Мэргэн, Монгол дээлтэй М.Энхболдын хүү Э.Анар, Зургийн зүүн гар талаас 2 дахь хүн ШШГГ-ын дарга С.Бат нар…
Улс төр нам жим байгаа мэт боловч өнөөх амин найзууд их тэнгэртээ хэрхэн уснаас ахин хуурай гарч шударга улс төрчдийн амыг таглан, улс төрөөс зайлуулах хороо найруулалцсаар сууна. Гэвч тэдэнд хандаад хэлэе. Ард түмнийг басч болдоггүй юм шүү, тэр тусмаа шударга үнэнийг…
А.Туул