Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвын Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-ноос эхлүүсэн. 2013 оны 9-р сарын 2-ноос 10-р сарын 01-ны байдлаар нийт 449 автомашин ачиж журмласан бол Нийслэлийн төрийн сан банк 200051068 дансанд 30.034.700 төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасна. Тусгай зориулалтын автомашин ашиглан автомашиныг зөөж шилжүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж иргэдэд замын хөдөлгөөний ухамсар соёлыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. ЗХУТ