Автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна

Үндэсний их баяр автомашины наадмын зөвшөөрөл энэ сарын 6-наас худалдаанд гарна гэж Замын Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Урьдчилсан байдлаар зөвшөөрлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Оргил-6 буудал” дахь салбаруудаар худалдаалахаар төлөвлөжээ.

Иргэдэд бухимдал чирэгдэл, урт дараалал үүсгэхгүйн тулд өнгөрсөн жил НҮНТ-ийн салбаруудаар зөвшөөрлийг худалдаалсан юм. Зөвшөөрлийн үнэ, төрөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас энэ сарын 6-нд өгнө гэв.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …