МУГЖ Г. Ариунбаатарын “Монгол сонгодог” тоглолт Сүхбаатарын талбайд болно

Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар  “Монгол сонгодог” гала концертоо толилуулахаар болжээ. Түүний тоглолт долдугаар сарын 12-ны 21.00 цагт Сүхбаатарын талбайд  үндэсний их баяр наадмын хаалт болон эгшиглэх юм байна.

Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж, 200 гаруй хүн уг тоглолтод оролцох аж. Тухайлбал, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нар оролцоно.

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …