Наадмын өдрүүдэд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь

ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУВЬСГАЛЫН 107, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11,12,13-нд амарч, 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин” салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 06-15-ныг дуусталх хугацаанд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”,22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39” 06:00 -24:00, Яармаг “Сансар -34” 07:00 -24:00 цагт ажиллана.

Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09:00 -21:00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Оргил супермаркетууд: 2018 оны 07 дугаар сарын 06-наас 14-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09-22 цаг, Налайх,Сонсголон, Зунжин, Яармагийн Оргил салбар 09-22.30, Амгалан, Энканто,Зайсангийн Шилтгээн, Хорооллын төв 6 буудлын салбарууд 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 15-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд “Боса -2”, бусад сүлжээ дэлгүүр, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр 07 дугаар сарын 09, 10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд 10.00-21.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-ныг дуустал амрахгүй ажиллаж, 07 дугаар сарын 11–17-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв 07 дугаар сарын 09–нд 09.00–18.00 цаг хүртэл 07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-14–нийг дуустал амарч, 07 дугаар сарын 15–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд ажиллана.

7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.
“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 3 автобус 10 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:

“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол;
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө , KH apartment баруун талын зогсоол.
Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …