Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …