Алга болсон сэтгэцийн эмгэгтэй залууг эсэн мэнд олжээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн “Цагаан-Элс” гэх газар долдугаар сарын 1-ний өдөр Багануур дүүргийн харъяат сэтгэцийн эмгэгтэй 50 настай эрэгтэй сураггүй болсон байна.

Түүнийг алга болсон талаарх дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт долдугаар сарын 2-ны өдрийн 20:30 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, Цагдаагийн газрын арван алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 4-ний өдрийн 06:53 цагт “Зүүгчийн-Овоо” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …