Морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг нааж байна

Ардын хувьсгалын түүхт 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Баяр наадмын үеэр үүрэг гүйцэтгэх алба хаагчдынхаа болон наадамчин олны аюулгүй байдал, ая тухыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байна.

Тухайлбал, “Хүй 7 худаг”-т байрлах цагдаагийн түр хүрээнд явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн 5 дугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж байгаа бөгөөд шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ нааж байна.

ЦЕГ-аас энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар замын цагдаагийн 27 постыг байгуулах аж. Иргэдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллах энэхүү постуудын хоёрыг нийслэлийн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт байгуулах бол орон нутагт 17 аймгийн 25 цэгт пост барих юм байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …