Зорчих тасалбараа аваагүй бол үрийн сувгийг нь бооно

download (1)Хүн амын хэт өсөлт орчин үеийн Энэтхэг улсын гол асуудлын нэг болоод байна. Тус улсын Засгийн газар ч энэ асуудлыг шийдвэрлэхээр хэдэн арван жилийн турш янз бүрийн арга хэрэглэсээр иржээ. Үүний нэг нь тун ардчилсан бус арга юм.

1970-аад оны дунд үеэр Энэтхэгийн засаг захиргаа хүн амын хэт өсөлтийн хурдцыг сааруулахад чиглэсэн хөтөл­бөр боловсруулж, сур­тал ухуулга явуулан, сайн дураа­раа үрийн сувгаа боол­го­сон энэтхэгчүүдэд мөн­гөн урамшуулал олгож байв. Өөрийн хүсэлтээр үр­гүй бол­сон зарим нэг нь үл хөдлөх хөрөнгө, газар, их хэм­­жээ­ний хүүгүй зээл хүр­тэл авч байсан гэдэг.

Энэхүү хөтөлбөрийг эмэг­тэйчүүдэд чиглүүлсэн боловч эрчүүд ч үүнд маш ихээр оролц­жээ. Ийнхүү хэдхэн жилийн до­тор сайн дурын хэдэн мянган хүн хүүхэдтэй байх эрхээ улсаас өгч буй бэлэг, хайр хишгээр сольсон аж. Мэдээж насанд хүрсэн хүнийг хүүхэд төрүүлэх чад­варгүй болгохын тулд эр­чүүд, эмэг­тэйчүүдийн үрийн сувгийг боох мэс засал хийнэ. Энэ хөтөлбөр хэрэгжээд хэд­хэн жил болоход 8.3 сая энэтхэг үрийн сувгаа боолгожээ. Гэсэн ч тус улсын хүн амын өсөлт өндөр хэвээр байгаа юм.

Тэгвэл Энэтхэгийн зарим мужид дээрх үйл ажиллагааг хүчээр хийж эхэлжээ. Тодруулбал, автобусанд зорчих тасалбараа аваагүй бол эр эм ялгалгүй бүгдийн үрийн сувгийг нь шууд боож эхэлсэн байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …