П.Эрдэнэзаан: Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон гайхалтай хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж гавьяа шагнал авч байна.Тэдний нэг болох “Маск”продакшний жүжигчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Пунцагийн Эрдэнэзаан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа.

Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Гавьяат жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.

Тэрээр “Төрийн хүндэтгэлийг хүлээж байгаадаа баяртай байна. Урам зориг, санал шүүмжлэл өгдөг нийт үзэгчдэдээ маш их баярлалаа. Би 20 гаруй кино уран бүтээл, 40 орчим энтертайнмент бүтээлд тоглосон байдаг” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …