Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад өчигдөр /2018.07.09/ Төрийн дээд одон медаль, Цагдаагийн цол гардууллаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх эрхэм үүрэг, өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлсэн алба хаагчдынхаа гавьяа зүтгэлийг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дөрвөн алба хаагчийг “Цэргийн хүндэт медаль”-аар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт Жуух” бичгээр нэг алба хаагч, “Цагдаагийн алдар” тэмдгээр нэг алба хаагчийг тус тус шагналаа.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн гавьяа” тэмдгээр тус албаны дөрөв, “Хүндэт жуух” бичгээр 14, цагдаагийн “Хурандаа” цолоор нэг, “Дэд хурандаа” цолоор нэг, “Хошууч” цолоор 15, “Ахлах дэслэгч” цолоор нэг, “Дэслэгч” цолоор 11 алба хаагчид шагнагдан цол, мөрдсөө гардан авсан юм.