Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан эхэллээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт хязаалан насны морьдоор эхэллээ.

Газар газрын 345 хурдан хязаалан бүртгүүлснээс 240 гаруй нь гарааны зурхайгаас хөдөллөө. Хязаалан насны морьд 17 километрт уралдана. Мөн өнөөдөр шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно.

Энэ жил хурдан морины уралдааны замыг камержуулж, бичлэг хийж байгаа юм. Унаач хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэж, стандартын хувцас хэрэгслийг өмсүүлж байгаагаа Монголын морин спорт, залуу уяачдын холбооныхон хэлж байв.

Түүнчлэн “Хүй долоо худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн 5 дугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наажээ.

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …