УДЭТ-ын залуу хос наадмын өдөр хуримаа хийнэ

 

Улсын драмын эрдмийн театрын залуу хос, жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа хуримаа хийхээр болжээ.

УДЭТ-ын отгон хос гэгддэг тэд энэ жил гурав дахь удаагаа баяр наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох юм.

Наадмын нээлтийг албан ёсоор УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулан тавьж байгаа бөгөөд уг ёслолд тус театрын жүжигчид оролцож байгаа билээ.

Жүжигчин Г.Алтангэрэл өмнө нь Есүхэй баатар, харин түүний эхнэр Г.Номуун жанжин Сүхбаатарын гэргий Янжмаагийн дүрд тоглосон бол өнгөрсөн жил Г.Алтангэрэл “Жангар” туульсын хэсэгт тогложээ.

Энэ жилийн наадмын нээлтээр гэр бүл бат бөх байх, монголчууд олон болох тухай, монгол үндэсний хуримын ёс жаягаас харуулах бөгөөд энэхүү зохиомжийн гол дүрд тэднийг сонгосон байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …