Дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил,Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан хүндэтгэл үзүүллээ.

Наадмын нээлтийн тоглолт“Монгол орон мөнхөд бат оршиг”гэсэн нэрийн дор  боллоо. Мөн Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал юм гэдгийг харуулснаараа онцлог боллоо.

Энэ жилийн наадмын нээлтэд 800 цэргийн албан хаагч, 250 оюутан, одонтой ээжүүд хүүхдүүдийн хамт, УДЭТ-ийн бүх уран бүтээлчид , Үндэсний их театр, Улсын филармони, ДБЭТ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлч гээд нийт 2500 гаруй хүмүүс оролцлоо.

Наадмын нээлт, хаалт, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …