Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ

Үндэсний их баяр наадмын хаалт болгож өнөө орой  21:00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” эгшиглэнэ. Дэлхийд данстай дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала тоглолтоо Д.Сүхбаатарын талбайд толилуулах аж. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан байна.

Тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, СТА дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг зэрэг 200 гаруй уран бүтээлчид оролцоно. П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын XV уралдааны тэргүүн байрыг эх орондоо авчирч Монгол түмний бахархлыг түрүүлж байсан залуу уран бүтээлч Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар дэлхийн сонгодог бүтээлүүдийг ийнхүү төв талбайгаас иргэддээ хүргэх гэж байна.

Мөн тэрбээр “BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнд шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан билээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …