Улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга цолонд хүрлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурьт “Улсын аварга” цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны үнэмлэхийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад дурсгалын зүйлс гардуулж, баяр хүргэв.

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …