Асашёорюү Д.Дагвадорж Япончуудад туслахыг уриалав

Энэ сарын 8-10-ний өдрүүдэд Япон Улсын баруун хэсгээр орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод буй. Гамшгийн улмаас 200 орчим хүн алтан амь үрэгдэж, 30 орчим хүн сураггүй алга болоод байгаа юм.

Иймд Японы ард түмэнд туслах санаачлалыг Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж гаргажээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа“Монголчууд зовох цагт нөхрийн чанар гэж хэлдэг!Наадам сайхан болж өндөрлөлөө.Нэгэн зүйлд сэтгэлийн чилээ гаргахгүй бол болохгүй байна!2018/7/8-10 хооронд Японы баруун хэсгээр олон хоног орсон борооны улмаас 130 гаруй хүн эндэж 50 гаруй хүн ор сураггүй алга болсон гамшиг боллоо!
Миний бие энэ улстай хамгийн их холбоотойн хувьд дээр нь 1990 оны шилжилтийн үед Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн хүнд үед Япон улс чин сэтгэлээсээ БНМАУ-д хүнсний тусламж болон эдийн засагт үлэмж хэмжээний тусламж үзүүлж байсныг би бөгөөд бид мартах ёсгүй билээ! Монгол орныг одоо хүртэл дэмжин тусалж бүс нутгийн энх тайванч найрсаг харилцааг бэхжүүлэн хоёр орны эдийн засаг, соёлын харьцаа Монгол хүн Япон хүмүүс бие биеэ хамгийн сайнаар ойлгож явдагт би баярлаж явдаг юмаа!
Та бүхнээсээ чин сэтгэлээсээ ядрах цагт нөхрийн чанар гэж сайхан үгийг сануулахын ялдамд Японы ард түмэнд Монгол хүний өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тусламж хандивыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна!
Миний бие хувийн зүгээс 10000$ хандивлаж байна.!Та бүхнээсээ хичээнгүйлэн гуйж байна!”хэмээн бичжээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …