Цусан дах холестерины хэмжээгээ хянаж сурах нь судас хатуурах, цусны даралт ихсэх, таргалалт зэрэг эмгэгээс сэргийлэхэд тустай. Холестерин– хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах ханасан өөх, тос бөгөөд цусан дах хэвийн хэмжээ нь 200 мг юм. Жишээ нь: нэг өндгөнд 275 мг холестерин агуулагддаг бол алиманд огт байдаггүй. Өдөрт 300 мг-аас ихгүй холестериныг хүнсээр авах ёстой. Цусан дах холестерин бэлгийн, бөөрний дээд булчирхайн гормон, Д амин дэм, хоол боловсруулахад оролцдог цөсний хүчлийг бий болгоход оролцдог. Холестерин 2 төрөл байдаг. Үүнд:
Өндөр нягтралтай липопротеин буюу “сайн холестерин”– артерийн судсыг цэвэрлэх үүрэгтэй, хэмжээ нь их байх тусмаа сайн.
Бага нягтралтай липопротеинбуюу “муу холестерин”–судасны хананд наалдаж, улмаар бөглөрөл, нарийсал үүсгэдэг тул цусан дахь хэмжээ нь бага байх тусмаа сайн.
Цусны холестериныг хэрхэн бууруулах вэ?
Шинжилгээгээр холестерины хэмжээ их гарсан бол ханасан өөх тос ихтэй хүнс болох үхэр, хонины мах, цөцгийн тос, өрөм, цөцгий, бяслаг, транс тос, тослогийг бууруулаагүй тараг зэргийн хэрэглээнээс татгалзаж, загас, тахианы мах, тослог багатай сүү, тараг, эрдэнэшиш, наранцэцэг, буурцгийн тосыг хоолондоо хэрэглэх нь зүйтэй. Чидуны, рапсын, гүнжидийн тос, авокадо, самар, самрын тос нь цусан дахь холестины хэмжээг бууруулдаг.
Чидуны тос- нь нэг нэгдэлт ханаагүй тосыг агуулдаг бөгөөд энэ нь муу холестериныг бууруулахаас гадна сайн холестериныг өөрчилдөггүйгээрээ онцлог. Иймээс өдөрт 2-3 хоолны халбага чидуны тос хэрэглэж заншаарай.
Хэт олон өндөг бүү хэрэглэ.
Өдөр бүр 3 хүртэлх том өндөг 45 хоногийн турш идсэн 50 хүнийг судлахад 35 хувьд нь холестерины хэмжээ ихэссэн байна. Өндөгний шар нь холестерин агуулдаг. Иймд өндөгийг долоо хоногт 3-аас илүүг хэрэглэхгүй байх, эсвэл цагааныг нь чөлөөтэй хэрэглэж болно. Жишээ нь омлетыг 1 өндөг, 2-4 ширхэг өндөгний цагаанаар бэлтгэж болно.
Шар буурцаг, шош нь холестериныг биеэс гадагшлуулахад тустай пектин хэмээх бодисыг агуулдаг. Үйлдвэрийн аргаар болгосон “өглөөний хоол” гэж нэрлээд байдаг уусдаг буурцагыг өдөр бүр хэрэглэвэл сайн 1 аяга буурцаг идэхэд ихдэнэ гэж айх хэрэггүй.
Биеийн жингээ хянах–Биеийн жин 0,5 кг-аар нэмэгдэх бүрт холестерины хэмжээ 2 дахин ихсэж байдаг. Хоолны дэглэм барихдаа 2/3 нь жимс, ногоо, үр тариа, 1/3 нь мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой.
Жимс, жимсгэний хэрэглээ– Жимсэнд мөн пектин байдаг. Олон төрлийн жимс идэх нь ашигтай. Жишээ нь өдөрт тал грейпфрут өглөө идсэн бол бага үдэд 1 алим, үдийн хоолонд тал апельсин идэхэд холестериныг мэдэгдэхүйц бууруулна.
Эслэг, хивэг, арвайн гурил, үр тариа хэрэглэх- Эдгээр ньпектинээс гадна холестерины эсрэг үйлчилдэг бета глюкон агуулдаг. Өдөрт бүр 6 граммыг ус, сүүнд уусгаж, эвэл каша болгож хагас аяга хэрэглэх нь тустай.
Бага зэрэг эрдэнэ шиш
Жингийн илүүдэлтэй, холестерины ихтэй хүмүүс 1 хоолны халбага эрдэнэ шишийн нунтагийг шөлөнд, улаан лоолийн шүүсэнд хийж уухад 3 сарын дараа холестерины хэмжээ 20%буурсан байна.
Лууван-Өдөрт 1-2 лууван идэх нь цусан дахь холестрины хэмжээг 10-20%-иар бууруулна.
Үхрийн мах, гэхдээ бага хэмжээгээр –Өөхнөөс нь салгасан үхрийн махыг өдөрт 100-180 мг-аас илүүгүй хэрэглээрэй.
Тослогийг бууруулсан сүү– Тослоггүй сүү нь элгэнд холестерин үүсэхийг саатуулдаг тул өдөр бүр 1 аягыг уувал сайн.
Сармис идэж бай.Түүхий сармис нь цусыг өөх тосноос цэвэрлэх үйлчилгээтэй. Чанаж болгох нь холестерин бууруулах чадварыг алдагдуулдаг. Үнэр нь таагүйгээс сүүлийн үед үнэргүй сармисны шингэн ханд үйлдвэрлэх болсон. Өдөр бүр 1 грамм хандыгхэрэглэхэд 6 сарын дараа холестерин 44 нэгж буурсан байна.
Витамин РР, С, Е, кальци, идэвхижүүлсэн нүүрсзэрэг нь холестерин бууруулах үйлчилгээтэй тул эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.
Кофены хэрэглээгээ багасгах- Өдөрт 2-оос дээш аяга кофе уудаг хүмүүсийн холестерин хэвийн хэмжээнээс их байсан байна. Чанадаг кофе уусгадаг кофег бодвол холестериныг илүү нэмэгдүүлдэг гэдгийг Финляндын эрдэмтдийн судалгаа харуулжээ.
Тамхи бүү тат- Тамхи татдаг хүмүүсийн цусанд “сайн холестерин”-ы хэмжээ бага байдаг. Тамхиа хаяхад “сайн холестерин”-ы хэмжээ хурдан хугацаанд мэдэгдэхүйц нэмэгддэг байна.
Дасгал хөдөлгөөн хийх- Судасны хананд хуримтлагдсан холестерины бөөгнөрөлийг биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийснээр багасгаж болно. Дасгал нь хоол идсэний дараа цусыг өөх тосноос цэвэрлэх нэг арга юм. Өөх тос цусанд удаан хуримтлагдахгүй бол судасны хананд бага хэмжээгээр үлдэнэ. Гүйлтийн тамирчид гүйдэггүй хүмүүстэй харьцуулахад 75%хурдан биеэ өөх тосноос цэвэрлэдэг байна.
Сэтгэл засал- Тайвшрах дуу хөгжим сонсох, бясалгах нь цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тустай.