Германы алдарт “Dschinghis Khan” хамтлагийн ахлагч Вольфганг Хайкел Монголд ирнэ

Монгол Улсын Засгийн Газрын урилгаар Германы алдарт “Dschinghis Khan” хамтлагийн ахлагч Вольфганг Хайкел энэ сарын 18-ны өдөр буюу Лхагва гаригт Монгол улсад ирэхээр болжээ. Тус хамтлагийн 40 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд сүндэрлэх “Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” төслийн бүтээн байгуулалтыг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр хамтран ажиллахаар болсон юм.

Тэрээр Монгол улсад хийх айлчлалынхаа үеэр тус төсөл хэрэгжих түүхэн дурсгалт газартай танилцахаас гадна “Херо энтертаймент” студитэй хамтран 1979 онд дэлхийн хит болж байсан “Чингис хаан” дууны клипийг шинэчлэн Монгол ахуйд дахин бүтээхээр болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь аялал жуулчлалыг дэмжих лобби бүлгийн дарга Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын алдарт “Dschinghis Khan”хамтлагтай уулзах үеэр Чингис хааны төрсөн нутагт төрөх эмнэлэг, гольфийн болон хөлбөмбөгийн талбай, хүүхдийн чөлөөт цагийн цогцолбор байгуулах зэрэг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа тус хамтлагт илэрхийлжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …