Килян Мбаппе ДАШТ-ийн мөнгөө буяны үйлсэд хандивлана

ОХУ-д зохион байгуулагдсан 21 дэх удаагийн  Хөлбөмбөгийн ДАШТ-ээс “Алтан дагина” цомын эзнээр  тодорсон Франц улсын  шигшээ багийн залуу од Килян Мбаппе тэмцээнээс олсон бүх мөнгөө буяны үйлсэд хандивлахаар болжээ.

Тэрээр  Premiers de Cordée буяны байгууллагад хандивлахаар болсон байна. Тус байгууллага нь эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломж олгохын төлөө ажилладаг юм.

Килян Мбаппе өмнө нь уг байгууллагад өөрийн биеэр туслан ажиллаж байжээ. 19 настай довтлогч энэ удаагийн ДАШТ-ий тоглолт бүрээс 17,000 фунт стерлинг ($22,537) цалин болгон авч, түрүүлсний урамшуулал 265,000 фунт ($351,316) хүртсэн аж.

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …