Наадмын өдрүүдэд 337 хүүхэд мэндэлжээ

 Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83 хувь нь насанд хүрэгчдийн, 17  хувь нь хүүхдийн дуудлага байжээ.

Мөн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар 7099 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Түүнчлэн 337 эх амаржиж, 191 нь хүү, 146 нь охин мэндэлжээ.

Харин нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 52 нь насанд хүрэгчид байсан бол 0-5 хүртэлх насны долоон хүүхэд энджээ. Мөн 5-19 насны хоёр хүүхэд нас барсан байна.

Нийтийг хамарсан ноцтой тохиолдол (гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого гэх мэт) долдугаар сарын 11-нд дөрөв бүртгэгдсэн байна.

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …