Азийн сайд нарын бага хуралд оролцогчид талархлаа илэрхийлжээ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

Тус хуралд оролцсон Бүгд Найрамдах Мальдив улсын Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын сайд ноён Мохамед Зухайраас талархлын захидлыг ирүүлжээ.  Талархалдаа “Бүгд Найрамдах Мальдив Улсаас мэндчилж байна. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурал”-ыг амжилттай зохион байгуулсан генерал Т.Бадрал болон нийт хамт олонд баяр хүргэе. Мөн манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, бидний нөхөрлөл цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн Бүгд Найрамдах Ардчилсан нийгэм журамт Шри-Ланка улсын Усжуулалт, усны нөөцийн менежмент, гамшгийн менежментийн сайд Палита Ренж Бандара ирүүлсэн талархалдаа “Юуны өмнө биднийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлье. “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын үеэр санал солилцсоны дагуу цаашид манай хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой хэмээн итгэж байна. Шри-Ланка Улсад гамшгийн менежментийн үйл ажиллагааг Монгол Улстай адил зарчмаар явуулдаг. Та бүхэндээ дахин талархал илэрхийлэхийн ялдамд хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар дахин уулзаж, санал солилцоно хэмээн найдаж байна” хэмээсэн байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …