Гадаад харилцааны сайд Японы “Киодо Цуушин”агентлагт ярилцлага өгөв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Японы “Киодо Цуушин” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Х.Макото-д ярилцлага өгөв.

Х.Макото Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, Японы ард түмэнд энэхүү шийдвэр чухал ач холбогдолтой, “сайн мэдээ” болохыг тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар “Монгол Улс гамшгийн хүнд хэцүү үед Япон Улс, японы ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа” гэж, байгалийн гамшгийн эсрэг улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэж ажиллахын чухлыг онцлов. Түүнчлэн ярилцлагын үеэр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Зүүн хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаарх манай улсын байр суурийн талаар мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …